Bodicast

Episode #34. Nechung Oracle Ven. Thupten Ngodrup

April 20, 2023 Luvsanjamts Season 2 Episode 34
Bodicast
Episode #34. Nechung Oracle Ven. Thupten Ngodrup
Bodicast +
Become a supporter of the show!
Starting at $3/month
Support
Show Notes

''Төвөдөөр жишээлэх юм бол дээд Далай лам нар нь бүхнийг болгоогч билгийн мэлмийтэй билээ. 

Гэсэн хэдий ч чойжинг урин залж харилцаж зөвшилдөг.

Түүнтэй адилхан Халх Жавзундамба нар ч эгэлийн санаанд багташгүй дээдсүүд юм. Тэд бас л дэргэдээ чойжин буулгаж л байж. 

Ерөнхийдээ аливаа ажил үйлсэд ‘’амирлангуй замаар бүтээх үйл”, “хатуу ширүүн арга замаар бүтээх үйл “ гэж хоёр байна. Амирлангуй замаар бүтээх үйлсийг жишээ нь монголд бол Халх Жавзүндамба нар бүтээх , төвөд бол Дээрхийн Гэгээн Далай багш тэр талын үйлсэд  бие сэтгэлээ зориулдаг юм. Чойжон бол догшин бурхад юм. Хүчлэн бүтээх үйлсийг чойжин гүйцэтгэх нь түүний үүрэг юм. Хүний санаа бодол, үйл карма олон янз байх тул олны тусыг бүтээхэд зөөлөн араар бүтээх ажил үйлс ч байх хүчлэн бүтээх арга зам ч байх тул чойжин нь догшин сахиусны талаас амьтны тусын тулд хатуу үйлийг бүтээхэд зориулагдана гэж хэлж болно. Тиймээс  Дээдэс богд нар аль ч үйлийг бүтээж байгаа ч  ,  нийт хүмүүсийн сэтгэл болон  сүсгийн бодит нөхцөл байдалд зохицуулан “сахиус буулгах”,  “эш зарлигийг сонсгох”, нөгөөтэйгүүр урьдын уламжлал ёс зэргийг таалалдаа болгоосных гэж бодож байна ''.

Дээрхийн Гэгээн XIY Далай багшийн чойжин Түвдэн-Ойдүв. 

Support the Show.