
Bodicast
We aim to spread smiles, unity, and human morality in society.
Бодькаст подкаст нь хүнлэг энэрэнгүй сургаалийг, хүмүүний эвт ёсыг, зөв амьдрах ухааныг, ирээдүйд итгэх итгэлийн гэрэл гэгээг түгээнэ.
Bodicast
Episode#13. Venerable Jhado Tulku Renpoche
Би 1953 онд Түвэдийн Лхас хотоос хойш 250 км зайтай орших Намцо хэмээн газар монгол хэлээр орчуулбал Тэнгэр нуур хэмээх үзэсгэлэнтэй сайхан нуурын орших газар төрсөн. Монголчууд дотор Тэнгэр нуурыг үзсэн хүмүүс ч байгаа байх. Тэр нуурын ойролцоох “эргийн долоон зовхис” хэмээхийн нэг болох Г обу гэдэг нүүдэлчдын нутагт өөрийн аав Үржиннорву, ээж Дэчинцому хоёрын олон хүүхдүүдийн отгон хүү нь болж төрсөн. Намайг гурван настай байх үед Жадо хувилгааны 6-р дүрийн хувилгааны хойд дүр хэмээн Жадо хийдэд аваачсан гэдэг. Багадаа хоёр эгч, хоёр ахтайгаа ээж аавын хамт олон нуруутай Банаг гэдэг тухайн үеийн малчдын орц болох том гэр майханд амьдарч байсныг санадаг юм.